Монгол үндэстний хоолны соёлыг олон улсад сурталчлах, тогооч нарын ур чадварыг дэлхийд таниулах зорилготой "Chinggis Khaan Challenge Cup 2017 " олон улсын тогооч нарын тэмцээн өчигдөр манай улсад эхэллээ. Тус тэмцээнд найман орны 150 гаруй тогооч оролцон, ур чадвараараа өрсөлдөж байгаа бөгөөд маргааш шилдгээ шалгаруулна.