Олон улсын циркчдийн фестиваль энэ сарын 7-10-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болсон. Тус фестивальд 12 орны 100 гаруй циркчид оролцсон бөгөөд манай улсын циркчид болох Д.Мөнхбаяр ахлагчтай шидэлттэй акробатын жүжигчид хүрэл медаль хүртжээ.