Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй нялх хүүхэдтэйгээ Сөүлээс Сан Франциско хүртэл нисэхдээ хамт зорчсон 200 гаруй зорчигчид бяцхан бэлэг бэлдэн өгчээ. 

Тэрээр 10 цагийн хугацаатай тус нислэгийг үеэр зорчигчдоос хүлцэл өчин, хэрвээ хүүхэд нь уйлж тэдний аялалд саад учруулвал зүүгээрэй хэмээн аяллын чихэвч, чихэр багласан уутыг, зурвасын хамт өгсөн байна.

Түүний үйлдэл нь зорчигчдоос өндөр үнэлгээ авсан ба тус нислэгийн зорчигч өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Солонгос ээжийн үйлдлийг магтсан нь хэвлэлийнхний хараанд өртжээ. 

Зурвасыг нь орчуулбал:

“Сайн байна уу? Миний нэрийг Жонву гэдэг. Би 4 сартай. Өнөөдөр би АНУ руу ээж, эмээгийнхээ хамт нагац эгчтэйгээ уулзахаар аялж байна. Миний сэтгэл догдлон бас жаахан эмээж байна. Яагаад гэвэл энэ миний анхны аялал. Тиймээс би уйлж, хэт их чимээ гаргаж магадгүй. Би чимээ гаргахгүй байхыг хичээх болно. Гэсэн ч би амлаж чадахгүй нь, намайг уучлаарай!

Гэхдээ манай ээж жижиг бэлгийн уут танд зориулан бэлдсэн. Үүнд хатуу чихэр, чихэвчний хамт байгаа. Хэрвээ би уйлан чимээ гаргавал зүүгээрэй. Сайхан аялаарай. Баярлалаа” гэсэн байна.