#1. Хилэнц (10-р сарын 23 – 11-р сарын 22)

Та маш үнэнч хүн. Харилцаанд таны хартай зан, нууцлагдмал байдлаас тань болж тийм ч амар байдаггүй. Харин үнэнч, найдвартай байдалтай тань таныг хэнтэй ч зүйрлэж боломгүй юм. Та ямар ч нөхцөл байдал үүссэнээс үл хамааран хамтрагчаа хамгаалах болно.


#2. Мэлхий (6-р сарын 22 – 7-р сарын 22)

Та хайртай хүнээ насан эцэс хүртлээ хайрлаж чадах хүн. Та маш зөөлөн зүрх сэтгэлтэй бөгөөд түүнийгээ бусдад зориулахад бэлэн байдаг. Та хайртай хүнтэйгээ учирсан л бол хэзээ ч түүнийгээ орхиж, түүнээсээ татгалзахгүй юм.


#3. Арслан (7-р сарын 23 – 8-р сарын 22)

Та мөн адил хамтрагчдаа үнэнч ордуудын нэг. Та үерхэж буй хүнийгээ бахархаж, түүнийхээ өмнөөс бардам байж чаддаг. Тиймээс та хайртай хүнээ юу юунаас илүүтэй хайрлаж, хамгаалж чаддаг. Ямар ч тохиолдолд та түүний талд бат зогсдог.


#4. Үхэр (4-р сарын 20 – 5-р сарын 21)

Үхэртэй адил та их зөрүүд хүн. Гэсэн хэдий ч та маш үнэнч нэгэн. Таны үнэнч байдлыг цаг хугацаа харуулдаг. Энэ бол таны тууштай зангийн үр дүн юм.


#5. Жинлүүр (9-р сарын 23 – 10-р сарын 22)

Та маш романтик нэгэн бөгөөд жинхэнэ хайранд итгэдэг. Та шийдвэр гаргахдаа тийм ч сайн биш бөгөөд ихэнх тохиолдолд эргэлзээтэй, буруу шийдвэр гаргаж урсгалаар амьдардаг. Гэсэн ч та хамтрагчаа хуурч, араар нь тавьж мэхэлдэг хүн биш.


#6. Ихэр (5-р сарын 22 – 6-р сарын 21)

Ихрийн ордныхон гаднаасаа өөр харагдах болов ч итгэл даах чадвартай хүмүүс байдаг. Тус ордны төлөөлөгчид найрсаг, эелдэг хүмүүс учир ямар ч харилцааг хөгжилтэй, сонирхолтой болгож чаддаг.


#7. Хонь (3-р сарын 21 – 4-р сарын 19)

Хэрэв үнэнч шударга байдлын талаар ярих юм бол хонины ордныхон жагсаалтын дунд явж байна. Та араар тавих нэгэн болон үнэнч байх нэгэн биш юм. Бүх зүйл нөхцөл байдлаас шалтгаалдаг.


#8. Охин (8-р сарын 23 – 9-р сарын 22)

Та шулуун шударга бөгөөд замаасаа огтхон ч хазайдаггүй нэгэн. Гэсэн хэдий ч та заримдаа аливаа зүйлийг ургуулан боддогоос болж замаасаа хазайж, буруу замыг сонгодог.


#9. Матар (12-р сарын 22 – 1-р сарын 20)

Та үнэнч ордуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг хэдий ч та араар тавих ордуудын жагсаалтад ч гэсэн багтдаг юм. Та аливаа харьцаанд удирдагч байдаг. Таны хамтрагч таны хичээж байгааг олж харахгүй, үнэлэхгүй бол та түүнийг араар тавьж чадах хүн юм.


#10. Загас (2-р сарын 19 – 3-р сарын 20)

Загасны ордны хүмүүс сайн нууц амраг гэдгээрээ алдартай. Та сэтгэл хөдлөлдөө төөрдгөөсөө болж тогтворгүй байдаг. Тиймээс та үргэлж харилцаандаа үнэнч байж чаддаггүй.


#11. Хумх (1-р сарын 21 – 2-р сарын 18)

Энэ ордны төлөөлөгчид хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байдаг бөгөөд та үргэлж тийм байснаасаа болж үе үе стресст автдаг. Энэ нь цаашлаад таныг буруу шийдвэр гаргахад хүргэдэг юм.


#12. Нум (11-р сарын 23 – 12-р сарын 21)

Та үнэнч бус байдлаараа бусад ордыгоо тэргүүлдэг нь гайхаад байх зүйл биш тийм үү? Та аливаа үүрэг хариуцлагаас айж эмээдэг. Та ямар нэгэн зүйлд хамааралтай байхыг хүсдэггүй. Та аялж, шинэ содон зүйлсэд дуртай бөгөөд та ямар нэгэн нөхцөл байдалд тааруулж амьдрахыг хүсдэггүй.