Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 3 дугаар хэсгийн “Нүхэн гүүр”-ний урд Орхон гол цөмөрч иргэн О унасан байна.

Энэ тухай дуудлагаар эрлийн ажиллагаа зохион байгуулж байна. Иймд томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг санууллаа.

Мөн цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжлохыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.