Дотоодын нислэгийн тийзний үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангилалын тийзний үнийг дахин 10 хувь бууруулхаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгдлээ.

Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангилалын тийзний үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм.

“Аэромонголиа” авиакомпани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлүүдэд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа билээ.