Эрдэнэт-Булган чиглэлийн замын зорчих хэсэгт 5-25 см цас тогтсоны улмаас шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна. Мөн Завхан аймгийн нутгаар нойтон цас орж Загастайн даваа Мэргэний давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ.

Иймд дээрх чиглэлд зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож, аюулгүй байдлаа хангахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.