Орон сууцны өндөр давхарт амьдардаг хосууд тагтан дээрээ хэдэн мянган зөгий өсгөх нь байж болох зүйл хэмээн тэжээсэн ч оршин суугчид харин эсрэг бодолтой байна.

Хятадын Нигбо хэмээх далайн эргийн хотод амьдардаг хосууд бүтэн жилийн турш хөршүүдээсээ гомдол хүлээн авсан ч, үл тоомсорложээ. Нэр нь тодорхойгүй хосууд эмчилгээнд ашиглах зорилгоор анх зөгий үржүүлж эхэлжээ. Удалгүй зөгийнүүд үржиж 10.000-д хүрсэн нь ойр орчинд нь амьдардаг хүмүүст тааламжгүй байдлыг бий болгосон байна. 

Зөгийнөөс гарах шар өнгийн ялгадас нь орчныг бохирдуулж, угаагаад хатааж буй хувцасанд толбо үлдээх болсон тухай хүмүүс гомдол гаргажээ. Орон сууцны менежмент уг гомдолыг хосуудад илтгэн, зөгийнүүдийг зайлуулахыг шаардсан ч тэд уг шаардлагыг биелүүлээгүй байна. Тиймээс иргэд цагдаагийн газарт гомдол мэдүүлжээ.

Цагдаагийн бие төлөөлөгч зөгий байрлуулах нь хүмүүст аюул учруулж болох талаар анхааруулжээ. Гэвч зөгий үржүүлэгч эмэгтэй “Би өмнө нь зөгийнд хэд хэдэн удаа хатгуулж байсан. Гэхдээ ямар ч аюултай зүйл болоогүй. Тэд бол манай гэрийн тэжээвэр амьтан л гэсэн үг. Бид хэтэрхий дассан болохоор явуулах боломжгүй” гэжээ. Мөн тэрээр "эрх баригчид өөрт нь албан ёсоор сануулга өгч, шаардлагыг биелүүлэхгүй бол мөнгөн төлбөр шаардсан тохиолдолд л зөгийнүүдээ явуулах боломжтой" хэмээн мэдэгдсэн байна.


Эх сурвалж: nextshark.com