Оросын хамгийн романтик 5 хотод Санкт-Петербург, Сочи, Владивосток, Казань, Москваболон Екатеринбург хотууд багтсан тухай "ТурСтат" агентлаг мэдэгджээ. 

Гэгээн хайрын өдөр болохын өмнө судлаачид аялагчидаас санал асуулга авсан байна. Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь Санкт-Петербург хотыг дэмжсэнээр тус хот Оросын хамгийн романтик хотоор шалгарсан байна. 

Харин Сочи хот болон Приморийн хязгаарын нийслэл Владивосток хотод тус бүр 9 хувийн санал өгсөн бол Казань хотод 7, Москва болон Екатеринбург хотуудад тус бүр 5 хувийн санал өгчээ.  

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/РИА Новости/