МОСКВА. /Риа Новости/. Жил тутам зохион байгуулагддаг “Оросын хатагтай-2019” гоо бүсгүйн тэмцээний эцсийн шалгаруулалт Москва хотод болжээ. 



Тэмцээний ялагчаар өдгөө 33 настай Геленжика Екатерина Нишанова тодорсон байна. 

“Оросын дэд хатагтай”-аар Самар хотын бүсгүй Анна Митрофанова тодорсон бол хоёрдугаар дэд хатагтайгаар Эрхүү мужийн оршин суугч Влада Брем шалгарчээ.


 

Кемерово хотоос төлөөлөн оролцсон Ксения Кривко “Globe хатагтай” титмийн эзэн болсон байна. 


Найзуудынхаа зөвлөгөөг дагаж энэ тэмцээнд оролцохоор болсон гэдгээ “Оросын хатагтай” тэмцээний ялагч Екатерина Нишанова ярьжээ.


Энэ тэмцээнд оролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд анхаарал хандуулахыг хүссэн гэдгээ тэрбээр мөн мэдэгдсэн байна. 


“Оросын хатагтай” гоо бүсгүйн тэмцээнд 22-43 насны эмэгтэйчүүд оролцох боломжтой аж. Тэмцээний дүрмийн дагуу оролцогчид гэрлэлтийн баталгаатай байх ёстой бөгөөд дор хаяж нэг хүүхэдтэй байх ёстой гэнэ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг