ОХУ-д гурван жилийн өмнө “Зохион байгуулалттай гэмт хэрэг ба Авлигыг мэдээлэх Төсөл”-ийнхөн “Оросын мөнгө угаах машин” нэртэй тус улсаас их хэмжээний мөнгө гаргах зорилготой санхүүгийн залилангийн схемийг ил болгож байсан билээ. Энэ залилангаар хууль бус мөнгө угаагдаж Европын улс орнууд руу шилжигдэн байрлаж байжээ.  

Саяхан (OCCRP) ба Новая Газетта хамтран тус мөнгө угаах машиныг бүрдүүлж буй 120 гаруй дансны мэдээллийг олжээ. Энэхүү мэдээллээ олон улсын сэтгүүлч нартай хуваалцсан бөгөөд тэд эрэн сурвалжлах ажлаа үргэлжлүүлж буй. Уг системээр 20.8 тэрбум ам доллар Орос улсаас гадагш гарсан бөгөөд яагаад дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд энэ схемийг зогсоож чадахгүй байгаа нь анхаарал татаж байна.

 “Зохион байгуулалттай гэмт хэрэг ба Авлигыг мэдээлэх Төсөл” (OCCRP) нь дэлхийн хэмжээний 40 ашгийн бус мөрдөн шалгах төв, олон тооны сэтгүүлчид болон хэд хэд бүс нутгийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэсэн сүлжээ юм. Тус сүлжээ нь Европ, Африк, Ази болон Латин Америкт хүрч ажилладаг. 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд үндэстэн дамнасан авлига, зохион байгуулалттай гэмт хэргүүдийг “технологид үндэслэсэн” арга барилыг ашиглан илрүүлж, дэлхий нийтэд мэдээлж ажилладаг.  



Эх сурвалж https://www.occrp.org/en/about-us https://www.iaac.mn/