Бидэнд өдөр тутамд тулгардаг бэрхшээл асуудлын ихэнх нь сэтгэл зүйн учир шалтгаантай байдаг. Харин ихэнх хүмүүс өөрсдийн аж амьдралын дадал зуршилд хязгаарлагдаж, мэдлэг, мэдээллийн хомс байдлаас болж шаналдаг. Ялангуяа Монголчууд ийм асуудал эрс нэмэгдсэн гэдгийг Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэд онцолж байна.

Тиймээс уг асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор асуудлуудын учир шалтгааныг ойлгож аз жаргалтай амьдралыг бий болгоход зорилгоор сэтгэл зүйн цуврал лекц зохион байгуулахаар болжээ. Эхний лекц энэ сарын 4-нд болох юм. Илтгэгч И.А. Лопатина нь Москвагийн боловсролын улсын их сургуульд сэтгэц оношилгоо, зөвлөгөөний багшаар ажилладаг. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын практик сэтгэл судлаач бөгөөд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар мэргэжил нэгтэй монгол сэтгэл судлаачдын багтай хамтран энэхүү арга хэмжээнд оролцож байгаа ажээ.

Уг арга хэмжээ нь эцэг эхчүүдэд орчин үеийн гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг танин мэдэж өөртөө болон гэр бүлийн харилцаандаа бодит эерэг өөрчлөлтийг хийх боломжийн талаар ойлгуулах зорилготой гэв.