Оросын тэтгэврийн Сан (Пенсионный фонд России ПФР) блокчэйн технологийг ашиглаж «ухаалаг» хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүнчлэн оросуудын хөдөлмөрийн гэрээг хянадаг болохоор ажиллаж байна.

Энэ шийдэл нь ирээдүйд том хэмжээний өгөгдлийг хадгалах болон үйлчилгээнд гардаг зардлуудыг хэмнэх боломжийг олгох юм.

Иргэн ажилд орох үед түүний хөдөлмөрийн гэрээ нь цахим хэлбэрээр хийгдэж цахим гарын үсгүүдээр баталгаажна. Ингэснээр харилцан тохиролцсон зүйлүүд яг тэр чигээр хадгалагдаж түүнд ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй болно.

«Ухаалаг гэрээг хөдөлмөрийн харилцаанд нэвтрүүлсэнээр гэрээг цаасан хэлбэрээр байгуулдаг практикаас бүрмөсөн татгалзаж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй адилаар дурын үед аль нэг гэрээтэй холбоотой ямар ч мэдээллийг гаргаж үзэх боломжтой болно.» гэж ПФР-ын ажилтан хэллээ.

Үүнээс гадна ПФР-ын ажилд блокчейн технологийг нэвтрүүлснээр «ажил олгогчид болоод хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг байгууллагууд бүх хөдөлмөрийн гэрээний талаар яг адил мэдээллүүдийг авах боломжтой болохын дээр шударга биш ажил олгогчид хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн үйлдэл хийхээс иргэдийн эрх ашгийг хамгаалах болно. » гэжээ.



Эх сурвалж:Крипто доогтэр https://iz.ru/781475/pavel-panov/kontraktnaia-tcep-pensionnyi-fond-rossii-perekhodit-na-blokchein