АНУ-ын Сангийн яам ОХУ-д авсан хориг арга хэмжээг өргөжүүлсэн байна. "CAATSA" хуулийн хүрээнд тогтоодог хязгаарлалтад Оросын 18 иргэнийг оруулсны 15 нь Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд аж.

Хоригт мөн Холбооны мэдээллийн агентлаг, “Өнөөдрийн эдийн засаг” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг /ХХН/, "Невскийн мэдээ" ХХН болон usareally.com цахим хуудас өртжээ. Үүнээс гадна, Скрипалийг хордуулсан гэж Өрнөдийнхөн сэжиглэж байгаа Анатолий Чепига, Александр Мишкин нарыг хоригийн жагсаалтад оруулсан байна. “Хар жагсаалтад” мөн "Project Lakhta" компанийн ажилтан Елена Хусяйнова оржээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн яам "En+", "Русал" болон "Евросибэнерго" компанид тогтоосон хязгаарлалтаа 30 хоногийн дараа цуцлахаар төлөвлөж байна. Гэхдээ бизнес эрхлэгч Олег Дерипаскаг хоригийн жагсаалтад үлдээх аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti