Өнгөрсөн долоо хоног буюу 8 дугаар сарын 8-нд ОХУ-ын хойд хэсэгт буюу Северодвинскийн боомтод ойрхон болсон нууцлаг дэлбэрэлт цэргийн туршилтын талбайг доргиожээ.

Оросын эрх баригчид шингэн хөдөлгүүртэй пуужингийн хөдөлгүүр дээр туршилт явуулах үед таван инженер амь насаа алдсан талаар мэдээлсэн билээ. Мөн Оросын Батлан Хамгаалах Яам уг дэлбэрэлтээс болж агаар мандалд хортой химийн бодис ялгараагүй ба цацрагийн түвшин өөрчлөгдөөгүй хэмээн мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч цацраг идэвхийн түвшингийн талаар шинэ мэдээлэл гарч ирсэн гэх мэдэгдлийг вебсайтаасаа устгасан байна. Уг мэдээнд Северодвинск хотын хэвлэлийн төлөөлөгч Ксения Юдина дэлбэрэлт болсон өдөр цацрагийн хэмжээ богино хугацаанд 16 дахин нэмэгдсэн гэж мэдээлжээ. 

Мөн дэлбэрэлтийн хор нөлөөг бууруулахын тулд нутгийн иргэд иодын бэлдмэлийг нөөцөлж байгаа тухай онцолжээ. ОХУ-ын талаас уг дэлбэрэлт үүссэн шалтгааныг тайлбарлан албан ёсны мэдэгдэл хийгээгүй аж.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудаснаа уг үйл явдалтай холбогдуулан Даваа гарагт “ОХУ-ын дэлбэрэлт болсон бүсийн ойролцоох агаар нь иргэдийг түгшээж байна. Сайн зүйл биш” хэмээн жиргэсэн байна.


Эх сурвалж: https://www.boredpanda.com/