Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажиллагаа явуулсны үндсэн дээр ерөнхий боловсролын сургуульд шилжин ирэгсдээс байрны гэрчилгээ, ордер шаарддаг, тухайн хаягтаа 1 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх шалгуур нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл байх тул Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн захирагчийн албанд зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн билээ. Тус шаардлагыг биелүүлсэн тухай хариуг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц ирүүллээ.

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн ХЭҮК-ын гишүүний шаардлагатай танилцаж, Нийслэлийн Боловсролын газарт тодорхой арга хэмжээ авч ажиллах чиглэл өгснөөр, тус газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан журмын 4.4-т заасан "Оршин суугаа газартаа 1-ээс доошгүй жил суусан байх" гэсэн журмыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн дугаар сургуультай холбогдох асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлбарыг үүгээр хүргүүллээ гэсэн байна.