Netflix нь сүүлийн хэдэн жилд стриминг үйлчилгээ үзүүлэхээс гадна телевизийн студи байгуулан олон алдартай цувралуудыг гаргасан (Orange is New Black, House of Cards, Stranger Things, Glow). Эдгээр цувралуудыг одоо ч гэсэн үзэх боломжтой. Үүнээс гадна Оскарын шагнал хүртсэн уран сайхан болон баримтат кинонуудыг үзэх боломжийг олгодог.  Дараах кинонуудыг танилцуулж байна.


#1. THE AFRICAN QUEEN

Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн(Хэнри Фонда) тус киног Жон Хьюстон найруулж Хэнри Фонда, Катерина Хепбүрн нар гол дүрд тоглосон байна.Адал явдалтай тус кинонд шашны номлогч нар Зүүн Африкийг завиар зорьж байгааг харуулдаг.


#2. AMY

Шилдэг баримтат кино. Английн дуучин Amy Winehouse-ийн богино амьдрал, карьерыг харуулсан тус бүтээл нь сэтгэл хөдөлгөм, хүчирхэг бүтээл болжээ.


#3. ANNA KARENINA

Шилдэг хувцас дизайн. Жүжигчин Кира Найтли, нөхрөө өөр нэг эрийн төлөө орхисноор бүх амьдралаа нурааж байгааг харуулдаг.


#4. THE AVIATOR

Шилдэг эмэгтэй туслах дүр (Кейт Бланчет), киноны зохиол, хувцас, киноны шилдэг монтаж. Леонардо Ди Каприо болон Кейт Бланчет нар тоглосон.


#5. A BEAUTIFUL MIND

Шилдэг зураг авалт, шилдэг найруулагч, шилдэг туслах дүр, шилдэг дэлгэцийн бүтээл. Рассел Кроу нь Нобелийн шагналт математикч Жон Нэшийн дүрийг бүтээжээ.Түүний шизофренийг оношлох хүртэл мэргэжил болон хувийн амьдралд нь садаа болж байгааг гайхалтай дүрслэн харуулжээ. Түүний эхнэрийн дүрд тоглосон Женнифер Коннели нь шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн байна.


#6. BLUE JASMINE

Шилдэг жүжигчин (Кейт Бланшетт). Нөхрийнхөө залилангийн хэргээс хамаг хөрөнгөө алдсан тэрээр Сан-Францискод амьдардаг эгчтэйгээ амьдрахаар нүүснээр түүний амьдрал орвонгоороо эргэдэг тухай гарна.


#7. BOYHOOD

Шилдэг туслах жүжигчин (Патрисия Аркетт). Ричард Линклетерийн гурван цаг үргэлжилсэн уг драмыг 12 жилийн турш зураг авалтыг нь хийсэн байна.


#8. BRAM STOKER'S DRACULA

Шилдэг хувцасны дизайн, дууны эффект, шилдэг нүүр будалт.  Аймшигийн кино Оскарын шагнал хүртэх нь ховор ч Францис Форд Копполагийн классик готик зохиолыг гайхалтай дэлгэцийн бүтээл болгосон байна.