Жүжигчин Натали Портман бол Холливудын шилдэг оддын нэг. Одоо тэрбээр дэлхий дахинд өөрийн жүжиглэлтийн нууцыг хуваалцахад бэлэн байна. 37 настай жүжигчин, онлайн сургалтын төв болох Мастер класстай гэрээ хийн онлайн хичээл заахаар болсон ба хичээлийн хураамж нь 90 доллар гэж Variety агентлаг мэдээлжээ. 

“Жүжиглэлт бол хөгжилтэй туршлага юм. Энэ нь сэтгэл хөдлөл, болон үйлдлийн нийлэмж” хэмээн Оскарын шагналт жүжигчин онлайн сургалтын сурталчилгааны  мэдэгдэлд тодорхойлон хэлжээ. Мөн тэрээр “Бүтээлч байхын тулд шинэ зүйлийг туршиж, алдаа гаргах эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Энэ бол миний сурч мэдсэн арга барил” хэмээжээ.

Портман “25 жилийн турш олж авсан туршлага болон карьерынхаа явцад бүтээсэн онцлох дүрүүдийн талаар хуваалцана” хэмээн уг сэтгүүлд бичжээ. Мөн тэрээр найруулагчидтай  ажиллах арга барил, дүрээ хэрхэн сонгох болон дүрүүдийн аялга, яриа зэргийг хэрхэн бэлдэх талаар сонирхолтой яриа өрнүүлэх аж.

Тэрээр 1994 онд хүүхэд байхдаа “Леон” хэмээх онц сонирхолтой кинонд тоглон мэргэжлийн гараагаа амжилттай эхлүүлжээ. Улмаар 1999 онд “Оддын дайн” кинонд хатны дүр бүтээсэн юм. 

Түүний бүтээсэн онцлох дүрүүдийг дурьдвал тэр “Closer” киноны дүрээрээ анхны Оскарын шагналаа хүртсэн бол “ V For Vendetta”, “The Other Boleyn Girl”, “ Thor and Jackie” зэрэгт бүтээсэн дүрүүдээрээ Академийн шагналд нэр дэвшиж байсан.

Порман “Хар хун” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг жүжигчиний шагналыг 2011 онд хүртсэн юм.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk