Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өчигдөр /2018.07.19/ өглөө 08.00 цагийн үед ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, Тоёота Приус маркийн автомашин хурд хэтрүүлж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ. Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хүнд байгаа аж. 

Тухайн ослыг харсан гэрчийн хэлснээр “Машины дугуй нь буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэжээ.


Эх сурвалж: Замын цагдаагийн алба