Зам тээврийн ослоор амиа алдсан Хятад хосын хүүхдийг дөрвөн жилийн дараа тээгч эх хөлслөн төрүүлсэн тухай Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

“Чайна Дэйли” сонины мэдээлснээр, 2013 онд ослоор амиа алдахаасаа өмнө энэ хос үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болохоор үр хөврөлөө Наньжин хотын эмнэлэгт -196 хэмд лабораторид хадгалуулсан байжээ.

Ослын дараа талийгаач залуугийн эцэг эх нь нэлээд хөөцөлдсөний эцэст үр хөврөлийг эмнэлгээс авч, улмаар тээгч эх хөлслөн авснаар удам залгах ачийнхаа зулайг өнгөрсөн оны 12 дугаар сард үнэрлэсэн гэнэ. Хятадад тээгч эх хөлслөх хориотой байдаг учир лаос эмэгтэйг тээгч эх болгосон аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг