Ховд аймагт голын усанд осолдсон цэргүүдийг эрэн хайх ажиллагааг шуурхай, амжилттай зохион байгуулан ажилласан алба хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр шагналаа. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын албанаас ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги болон Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч оролцсон байна.