Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон билээ.  

Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх аж. Энэ удаагийн буюу 6 дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны 11-р сарын 07-оос 11-р сарын 17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийв.   

Үнэлгээнд Монгол улсын гадаад нөхцөл байдал сайжирч, дотоод эрэлт эрчтэй сэргэснээр эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байна гэжээ. Төсвийн алдагдал тооцоолж байснаас илүү хурдацтай багасч, Засгийн Газрын өр огцом буурахад нөлөөлсөн мөн гадаад валютын нөөц болон банкны өөрийн хөрөнгөд эмзэг байдал оршсоор байгааг, макро эдийн засгийн бодлогууд зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад орчны шокоос хамгаалахад чиглэх шаардлагатайг дурьджээ. Үүний зэрэгцээ, банкнууд 2017 оноос эхлэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хүчин чармайлтаа гүйцэлдүүлэх нь нэн чухлыг дурьджээ

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг энэ линкээс харна уу.