Харвардын их сургуулийн сэтгэл судлаач Говард Гарднер олон төрлийн оюуны чадамжийн онолыг боловсруулсан бөгөөд бид янз бүрийн зорилгоор оюуны чадамжаа 9 төрлийн арга барилаар ашигладаг юм гэжээ.

Хэдийгээр түүний онол засварлагдаж, өөрчлөгдсөн хэдий ч 9 төрөл нь үндсэн хэвээр үлдэж, эдгээр 9 төрөл дээр бүх онол суурилж байгаа юм.


Хэл шинжлэлийн оюуны чадамж

Ийм чадамжтай хүн ярианы чадвар, үгний баялаг, мэдээллийг бусдад түгээх чадвартай байдаг.

Хэл шинжлэлийн оюуны чадамжтай хүн гэж хэцүү, хүнд санааг сайтар боловсруулан, үгний баялагаар, чадварлаг яриагаар илэрхийлэхийг хэлнэ. Энэ чадамжийг ихэнхидээ зохиолч, яруу найрагч, уран илтгэгч нар эзэмшсэн байдаг.


Логик-математикийн оюуны чадамж

Ийм төрлийн хүмүүс дүн шинжилгээний сэтгэлгээтэй байдаг бөгөөд энэ нь логик болон тоон загварууд дээр баримжаа авахад тусалдаг. Логик-математикийн оюуны чадамжтай хүмүүс математикийн нарийн төвөгтэй бодлого, таамаглал дэвшүүлэхдээ сайн. Ийм хүмүүст аливаа нөхцөл байдлыг логик болон хуулийн үзэл бодлын үүднээс дүн шинжилгээ өгөх дуртай. Энэ төрлийн чадамжийг эрдэмтэн, математикч, мөрдөгч нар эзэмшсэн байдаг.


Орон зайны оюуны чадамж

Хэрэв та дүрс, зургаар бодож сэтгэдэг бол та орон зайн оюуны чадамжтай хүн гэсэн үг. Ийм төрлийн оюуны чадамжтай хүмүүс төсөөлөх, зургийг санаандаа боловсруулах зэрэг чадвартай байдаг. Энэ чадамжийг зураач, загвар зохион бүтээгч, архитекторч нар эзэмшсэн байдаг.


Бие махбодийн, гоо зүйн оюуны чадамж

Энэ чадамж нь өөрийнхөө бие махбодийг чадварлагаар, үр ашигтайгаар хянахыг хэлж байгаа бөгөөд ингэхийн тулд олон төрлийн ур чадварыг ашиглах хэрэгтэй. Ийм төрлийн чадамжийг тамирчид, мэс засалч эсвэл гар урчууд ихэнхидээ эзэмшсэн байдаг.


Хөгжмийн оюуны чадамж

Хөгжим, ритмийг үнэлж, хөгжмийг бүтээж чаддаг хүмүүс хөгжмийн оюуны чадамжтай байдаг. Энэ төрлийн чадамж нь ихэнхидээ сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. 


Хүмүүсийн хоорондох харилцааны оюуны чадамж

Ийм чадамжтай хүмүүс бусдыг ойлгох, бусдад урам зориг өгөх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хүмүүсийн хоорондох харилцааны оюуны чадамжийг нийгмийн ажилтан, жүжигчин, улс төрч, багш нар эзэмшсэн байдаг.


Хувь хүний оюуны чадамж

Хүвь хүний оюуны чадамж нь хүмүүсийн хоорондох харилцааны оюуны чадамжтай ижилхэн юм. Гэхдээ нэг өөр зүйл нь хувь хүний оюуны чадамж нь хүнийг ойлгох биш харин зөвхөн өөрийгөө ойлгох юм. Хэрэв та өөрийгөө бүрэн ойлгож байгаа бол та өөртөө субьектив ханддаг бөгөөд зорилгоо зөв тодорхойлдог гэсэн үг. Ийм төрлийн чадамжийг сэтгэл судлаач, зохиолч, философчид эзэмшсэн байдаг.


Байгалийн оюуны чадамж

Энэ төрлийн чадамж нь хамгийн ховор чадамж юм. Байгалийн оюуны чадамжтай хүн энэ дэлхийн бүхий л төлөөлөлийг хайрлаж хамгаалдаг. Ургамал ч бай, амьтан ч бай бүгдийг.. Энэ чадамжийг цэцэрлэгч, тогооч, анчид эзэмшсэн байдаг байна.


Экзистенционализм оюуны чадамж

Ийм төрлийн оюуны чадамжийг философч, сэтгэгчид эзэмшсэн байдаг. Энэ чадвартай хүмүүс дэлхий ертөнц, бидний оршихуй болон эргэн тойронд болж буй бүхий л зүйлийг эргэлзээнд хүргэдэг.


Та ямар төрлийн оюуны чадамжтай байна вэ?