Дэлхийн номын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр дэлхийн ном, зохиогчдын эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд УИХ -ын Тамгын Газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Оюуны Өмчийн газар хамтран Төрийн Ордонд номын өдөрлөг зохион байгуулж санал бодлоо солилцлоо. 

Д.Урианхай: Өнөөдөр дэлхийн аз жаргалын индексийн Балба тэргүүлж байна. Ингээд харахаар хүний сэтгэлийн амар амгаланд азжаргал оршдог юм байна. Түүнд хүргэх хөтөч, сэтгэлийн хөгжил гэгээрэл нь ном. Ном уншихгүйгээр ёс суртахуунтай хүн болно гэдэг бэрх. Эцэг эхчүүд хэдэн үеэрээ барж идэж ядсан хөрөнгө үлдээхээс илүү хүүхдүүдийнхээ сэтгэлийн хөгжилд анхаармаар байна. 

УИХ-ын Н.Учрал:  Манай улсад оюуны өмчийн тогтолцоо нь хангалтгүй явж ирлээ. Оюуны өмчид мэргэшсэн үнэлгээчин ч алга. Гадны орнуудад тэрхүү оюуны өмчийг үнэлдэг, банканд барьцаанд тавьдаг тогтолцоо үйлчилж байна. Бид ч бас энэ чиглэлээр явах ёстой. Удахгүй оюуны өмчийг баталгаажуулж e patent сайтад бүртгүүлж эхэлнэ. Блокчейн систем дээр суурилах учраас бүртгэлээ л бол давхцал үүсэхгүй. Удахгүй оюуны өмчийг Эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барина.