Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус зээлийн нөхцөлтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, "Оюутны хөгжлийн зээлийн нөхцлийг бүхэлд нь өөрчиллөө. Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр суулгасан ч 5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд олгожээ. Уг зээлинд одоогийн байдлаар 75 тэрбум төгрөг хуваариласан. Энэхүү зээл нь 2.6-гаас дээш голчтой амжилттай суралцаж буй залууст боломж болж очно" гэж мэдээллээ.