Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох ёстой байсан  юм. Гэсэн хэдий ч "Оюутолгой" компанид хийсэн шалгалтын дүгнэлт үзэхэд хугацаа шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулсан билээ. 

Энэ үеэр Байнгын хорооны гишүүдэд тараагдсан уг нууц материалтай холбогдуулан "Оюутолгой" ХХК-аас хариу тайлбар ирүүлсэн нь зарим гишүүдийн эгдүүцлийг төрүүлсэн. Хаалттай хүрээнд, нууцын зэрэглэлтэй материал чухам яагаад УИХ-ын гишүүдээс өмнө тус компанид очсон талаар тайлбар хүссэн юм. 

Байнгын хорооноос "Оюутолгой" компанид илгээсэн материалыг нууцын зэрэглэлтэй биш хэмээн тайлбарлаад буй.Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Оюутолгой компани мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд уг материал нууцын зэрэглэлтэй биш болохыг дурдаад бизнесийн ёс зүйтэй, Монгол улсын Засгийн газартай тогтоосон түншлэлээ эрхэмлэн хүндэтгэдэг учраас Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах, УИХ-ын ажлын хэсэгт сүүлийн жил гаруйн хугацаанд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ирсэн хэмээн дурджээ.

МЭДЭГДЭЛ: