УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Солонгосын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ёныг хүлээн авч уулзав. 

Уулзалтаар талууд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлаар голлон ярилцлаа. 

Энэ үеэр төлөөлөгч Пак Сү Ён "Олон улсын хамтын нийгэмлэгийн КОЙКА байгууллагын хувьд энэ ажилд оролцох сонирхол байгаа. Гэвч урт хугацааны нарийвчилсан судалгаа хийж байж төсөлд оролцоно. Тиймээс цаг хугацааны хувьд хамтран ажиллахад бэлэн биш байна, та нар их яарч байгааг ойлгож байна. Нэгэнт чанартай хийж гүйцэтгэе гэвэл бид нарийвчилсан судалгаа хийхээс өөр аргагүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.