ИСЛАМАБАД. /TASS/. Пакистан улс баллистик пуужин амжилттай туршсан тухай тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн алба мэдээлжээ.


““Газар-газар” ангиллын "Шахин-2" пуужин харвах сургуулийг Пакистаны Зэвсэгт хүчний стратегийн командлалын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах зорилгоор хийлээ” гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.


"Шахин-2" баллистик пуужин 1500 км зайд байндаа тусах чадалтай байна. Уг пуужингийн анхны туршилтыг 2004 оны гуравдугаар сарын 9-нд амжилттай явуулж байжээ.


"Шахин-2"-ыг 2014 оны 11 дүгээр сард Пакистаны армийн зэвсэглэлд хүлээж авсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг