Алдарт жүжигчин Памела Андерсоны нүүрээ будахаа больсон шалтгааны цаад учир…

Н.Жавхлан
09 сарын 28, 2025

Канад-Америк гаралтай жүжигчин, загвар өмсөгч Памела Андерсон загварын нэгэн шинэхэн давлагааг үүсгээд буй. 

Өдгөө 58 настай жүжигчин бүсгүй загварын салбарт нэлээд алдартай төдийгүй залуу насандаа бүхий л сайхан бүсгүйчүүдийн мөрөөдөл болох “Playboy” сэтгүүлийн нүүрэнд хэд хэдэн удаа гарч байсан билээ.

Харин тэрбээр сүүлийн жилүүдэд нүүрээ будахаа больж, өөрийн байгалийн төрхийг илүүд үзэх болжээ. Энэ байдал түүний  гоо сайхны чиг хандлага,  хувь хүний хөгжилд ч эерэг нөлөө үзүүлж байгааг томоохон шоу, нэвтрүүлгээр хэлж, ярих болсон. 

Нөгөөтээгүүр жүжигчин бүсгүйн нүүрээ будахаа больсон шалтгаан нь түүнтэй 30 жил нөхөрлөсөн Алексис Фогельтэй холбоотой аж. Памела Андерсоны make up артистаар ажилладаг байсан тэрбээр 2019 онд хөхний хорт хавдраар нас барсан нь жүжигчин бүсгүйд хүнд цохилт өгчээ.


Түүнийг нас барсны дараа Памела “Алексис хамгийн шилдэг нь байсан, би түүнгүйгээр нүүрээ будах ч хэрэггүй” хэмээж байжээ. 

Түүнчлэн бүсгүй хүн бүр нүүрээ будаагүй үедээ ч өөртөө итгэлтэй, хүчирхэг байж чаддаг гэдгийг өөрөөрөө харуулахыг зорьсон бөгөөд “Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлахад эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэн оршдог” гэжээ. 

Өөрийгөө сорьж, хөгжүүлж байх нь биднийг залуу бас үзэсгэлэнтэй хэвээр байлгадаг.   Жинхэнэ гоо үзэсгэлэн дотоод сэтгэлээс гардаг учир бусдын тоглоомын дүрмээр амьдрах хэрэггүй гэдгийг жүжигчин бүсгүй хүмүүст ойлгуулахыг хүсжээ.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.