ПОРТ-МОРСБИ. /NHK/. Мягмар гарагт Папуа Шинэ Гвинейд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт 10 километрийн гүнд байсан гэж АНУ-ын Хавай муж улс дахь Номхон далайн цунамийн аюулаас анхааруулах төвөөс мэдээлжээ.


Уг байгалийн гамшгаас үүдэн цунами үүсэх эрсдэл өндөр байсныг мэргэжилтнүүд анхааруулжээ. Газар хөдлөлтийн голомтоос 50 орчим километр зайд оршдог Кокопо хотын нэгэн зочид буудлын ажилтны мэдээлсэнээр, хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн хэдий ч байшин барилга нурж сүйдээгүй аж.


Цунами үүссэн тохиолдолд иргэдийг эрэг орчмын бүс нутгаас нүүлгэн шилжүүлнэ хэмээн хотын эрх баригчид мэдээлсэн байжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Папуа Шинэ Гвинейд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас зуу гаруй хүн амиа алдаж байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг