МОСКВА. /TASS/. Паранормал үзэгдэл судлаач Америкийн иргэн Лоррейн Уоррен нас баржээ. Тэрбээр нөхөр Эдвард Уоррены хамтаар паранормал үзэгдлийг судалдаг байсан юм. Тэдний судалж байсан ажлаас сэдэвлэн “The Conjuring” аймшгийн киноны цувралуудыг гаргаж байжээ.

“Миний эмээ Лоррейн Уоррен хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл аз жаргалтай байсан” хэмээн Лоррейн Уоррены ач хүү МакКиннелл “Facebook” хуудастаа тэмдэглэжээ. 

Лоррейн Уоррен 1927 оны 1 дүгээр сарын 31-нд төрсөн юм. Лоррейн болон түүний нөхөр нөгөө ертөнцийн хүч оролцсон үйл явдлуудыг судалдгаараа олонд танигдаж байсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг