Тэд энэ оны 11 сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч ирэх хавар хүртэл хойшлуулсан байна. Учир нь түүнд бүх зүйлийг нарийвчлан бэлдэхэд хугацаа хэрэгтэй учраас ийм шийдвэр гаргасан гэнэ. 37 настай зочид буудлын залгамжлагч Парис, 33 настай модель/жүжигчин Крис нар энэ жилийн эхээр сүй тавьсан бөгөөд түүнд 2 сая долларын, 20 каратын алмазан бөгж өгсөн гэнэ. 

Дөрөвдүгээр сард Парис хуримын даашинзаа сонгосон гэдгээ People сэтгүүлд хэлсэн ба маш онцгой, бас хүнд сонголт байсан гэжээ. Тэрээр олон дизайнеруудтай дотны найз нөхдийн харилцаатай тул тэднээс нэгийг нь сонгох нь хүнд байсан бололтой. Парисын нэгэн цагт ганцаардаж байсан сэтгэлийг Зилка үгүй болгосон. 

Сүйт залуутайгаа, бас нохойнуудтайгаа байхад тэрээр хамгийн аз жаргалтай байдаг тухайгаа хэлжээ. Мөн эгч болон түүний охинтой цагыг өнгөрүүлэхдээ бас жаргалтай байдаг гэжээ.

Сүйт залуу Зилкагийн хэлсэнээр Паристай сүй тавьхад хамгийн хэцүү даваа нь аав Ричард Хилтоноос зөвшөөрөл авахад маш их сандарсан гэжээ.