Дэлхийн хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хувьсгал болсон сахаргүй бүтээгдэхүүн болох Pepsi Black брэндийг Жи Эн Бевережис ХХК нь Монголд албан ёсоор үйлдвэрлэж эхэллээ. 

Сүүлийн жилүүдэд сахарын агууламж өндөртэй хоол хүнснээс татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэх хөдөлгөөн дэлхий даяар хурдацтай өрнөж байна. Pepsi брэнд ч энэ санаачилгад манлайлан оролцож, сахаргүй, ичлэггүй цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа нь энэ юм.

"Илүү амт, Сахаргүй" гэсэн уриатай Pepsi Black нь сахарын агууламжгүй боловч монголчууд бидний амталж дадсан Пэпсиний сэтгэл татам амтыг дээд зэргээр мэдрүүлэх аж. 

Дашрамд дурдахад, “Жи Эн Бевережис” ХХК нь2008 оноос эхлэн Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew, Sting, Lipton Ice Tea зэрэг дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон алдартай брэндүүдийг Монголдоо үйлдвэрлэж байна. Мөн эрүүл хүнс үйлдвэрлэх зорилгын хүрээнд энэ оны 6-р сараас эхлэн Mirinda Orange ундааныхаа сахарын хэмжээг 47 хувиар бууруулж байгаа аж. Харин Lipton Ice Tea нь Монголын зах зээлд нийлүүлэгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс даруй 50 хувь сахарын агууламж бага, жинхэнэ цайны навчаар хийгдсэн гэдгээрээ хэрэглэгчдийн талархалыг хүлээж байна.