МОСКВА. /TASS/. Лима хотын шүүх авлигын хэрэгт холбогдсон Перугийн Ерөнхийлөгч асан Педро Пабло Кучинскиг урьдчилан хорих шийдвэр гаргажээ. Энэ тухай шүүхийн албан ёсны “Твиттер” хуудаст нийтлэгдсэн байна.  


“Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэр урьдчилан саатуулах хугацаа 36 сар” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Кучинскиг 10 өдөр саатуулах шийдвэрийг Лима хотын шүүх энэ сарын 10-нд гаргасан юм.  


Өмнө нь шүүх мөрдөн шалгах ажиллагаа дуустал Перугийн Ерөнхийлөгч асан Педро Пабло Кучинскиг улс орноосоо гарч явахыг хоригложээ. Бразилын барилгын “Odebrecht” компани 2004-2013 оны хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлснийх нь төлөө шагнал болгон Кучинскитай холбоотой компаниудад 4.8 сая орчим ам.долларыг шилжүүлжээ. Тухайн үед Кучински Эдийн засгийн сайд бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалыг эрхэлдэг байсан аж. Авлига авсан хэрэгт өөрийг нь буруутгаж байгааг Кучински няцааж байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг