44 настай Даймау Косака гэх тайзны нэрээрээ алдаршсан жүжигчин Казахито Косака, 30 настай загвар өмсөгч Хитоми Ясуэдатай гэр бүл болж саяхан хөөрхөн охинтой болжээ. 

Тэрээр ийн шинэхэн эцэг, эх болсон бөгөөд бяцхан охин нь унтахгүй уйлахад жүжигчин залуу өөрийг нь олонд таниулсан PPAP дуугаа тавьсанд охин нь тайвшран унтсан байна. Энэхүү бичлэгээ зургадугаар сарын 18-нд сошиалд дэлгэсэн нь хүмүүсийг гайхшруулаад зогсохгүй шинэ төрсөн охиныг нь олон нийт харжээ.