Польш улс хөдөлгөөнт холбооны 5 дугаар үеийн систем буюу 5G сүлжээг нэвтрүүлэхдээ “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байх бодолтой байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

“Huawei” компанийн ажилтныг Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа энэ үед дээрх мэдээлэл гарсан байна.  

Польшийн төрийн албан хаагчид “Huawei”-г Европын гол тоглогчдоор орлуулах тухай яриа хэлэлцээг Европын Холбоо болон Хойд Америктай эхлүүлээд байгаа хэдий ч тус компанийн бүтээгдэхүүний оронд харилцаа холбооны ямар компанийн тоног төхөөрөмжийг ашиглаж болох эсэхийг тодорхойлоогүй байна. Одоогоор "Nokia" болон "Ericsson" тус компанийн гол өрсөлдөгчид аж.

5 дугаар үеийн 5G сүлжээ нь 4G-тэй харьцуулахад илүү өндөр хурдтай, дохио дамжуулахдаа илүү бага саатдаг сүлжээ юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters