Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистр, докторын сургалтад нэр дэвших иргэдийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг БСШУСЯ-аас гаргажээ.

  1. Application form /цэвэрхэн бөглөж цээж зургаа наана. Энд дарж татаж авна уу /
  2. Certification of health /эрүүл мэндийн үзлэгийг 1 дүгээр эмнэлэг, Сонгдо, Гялс төв гэх мэт эмнэлгээр хийлгэнэ.
  3. Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар /паспортын хүчинтэй хугацаа 2-c  дээш жил байна/;
  4. Өмнөх боловсролын баримт бичиг, түүний хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, англи хэл дээр биш бол англи хэл дээрх албан ёсны орчуулгын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Бакалавр: Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүний дүнгийн жагсаалт, Магистр: бакалаврын диплом, дүнгийн хавсралт, Доктор: бакалавр, магистрын диплом, дүнгийн хавсралт);
  5. Бакалавр: Одоо суралцаж буй их, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; түүний англи хэл дээрх баталгаат орчуулга;
  6. Бакалавр: Тус тэтгэлэгт сургалтад хамрагдахыг дэмжиж буй тухай өөрийн суралцаж буй сургуулийн 2 багшийн тодорхойлолт /англи хэл дээр байх, монгол хэл дээр бол англи хэл дээрх албан ёсны орчуулга хавсаргах/
  7. Магистр, доктор: Ажил эрхэлж буй нэр дэвшигч ажлын газраас олгосон ажил, зан байдлын тодорхойлолт /тамга, гарын үсэгтэй, англи хэл дээр биш бол англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт/;
  8. Магистр, доктор: Суралцахыг дэмжиж буй багшийн тодорхойлолт /гарын үсэгтэй, англи хэл дээр биш бол баталгаат орчуулгын хамт/