АНУ-ын поп од Майли Сайрус Австралийн жүжигчин, удаан хугацааны хамтрагч Лиам Хемсворттой гэрлэжээ.

Тэрбээр өнгөрсөн ням гаригт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуримын ёслолын зургаа хуваалцсан байна.

Арван жилийн өмнө хосууд "The Last Song" кинонд хамтран тоглохдоо танилцжээ.


 

Арваннэгдүгээр сард Калифорни мужид гарсан галт түймрийн уршгаар тэдний байшин үрэгдсэн байна. Тиймээс хурим Теннесси мужийн Франклин дахь Майлигийн хувийн эзэмшилд болжээ.

Тэдний хуриманд гэр бүл, ойр дотны найз нөхөд нь оролцсон жижиг хэмжээний ёслол байсан хэмээн мэдэгджээ.

 

Хосууд 2012 онд сүй тавьсан боловч дараах жил нь сүйгээ цуцалжээ. 2015 оноос хосууд дахин харилцаагаа сэргээсэн бөгөөд дахин сүй тавьсан гэдгээ зарласан юм. 11 дүгээр сард хосуудын хөрөнгө шатаж үгүй болсон ч өөрсдөө “аюулгүй ”гарч чадсан хэмээн твиттертээ жиргэжээ. 

Дуучин саяхан Христийн Мэндэлсэний Баярын классик дуу болох “Santa Baby”-г феминист дуулал болгон хувиргасан юм. Түүний хувилбарт “Түүнд Сантагийн бэлэг хэрэггүй, учир нь би өөрөө худалдаж авч чадна” хэмээн дуулдаг. Мөн тэр хөгжимчин Марк Ронсонтой хамтран Жон Леннон болон Йоко Оно нарын “Happy Christmas Was is Over” дууны хувилбарыг тэдний хүү Шон Оно Ленноны студид бичүүлсэн байна.