Попын хатан хаан нас нэмсэн ч хэзээ хэзээнээс хүчирхэг хэвээр байна. 

Баасан гарагт 61 нас хүрсэн тэрээр инстаграм хуудсандаа тэмдэглэлт өдрийнхөө үйл явдлыг харуулсан 2 ч видео оруулжээ. Түүний төрсөн өдрийн үдэшлэг гурван өдөр үргэлжилсэн аж.

Дуучин Мадоннагийн 14 дэх цомгийн нэр нь “Madame X” бөгөөд 9-р сарын сүүлээр аялан тоглолтоо Нью Йорк хотын Ховард Гилманы Дуурийн театрт эхлүүлэх гэнэ.

Мөн тэрээр шинэ цомогт нь багтсан “Батука” дууныхаа хэмнэлд бүжигчидийн хамт бүжиглэж байгаа “Төрсөн өдрийн видео” нэртэй бичлэгийг оруулсан ба бүжигчдийн эгнээнд түүний хөвгүүд болох Мерси Жеймс, Дэйвид Банда нар оролцсон байна. Тэд тус бичлэгийг #batuka, #madamex # rehearsals гэсэн өргөтгөлтэйгөөр инстаграмд оруулжээ.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk