РОМ. /TASS/. Италийн загварын ордон “Prada” хувцас, гоёл чимэглэлдээ амьтны гаралтай арьс, үс ашиглахаас татгалзжээ.


ANSA агентлагийн мэдээлж буйгаар, "Prada” 2020 оны хавар, зуны эмэгтэй хувцасны коллекцоосоо эхлэн амьтны жинхэнэ арьс, үс ашиглахгүй аж.

Өмнө нь Италийн “Giorgio Armani”, “Versace” компаниуд, мөн “Burberry”, “Michael Kors”, “Ralph Lauren” брэндүүд болон Их Британийн загвар зохион бүтээгчид болох Вивьен Вествуд, Стелла Маккартни нар амьтны гаралтай арьс, үс ашиглахаас татгалзсан билээ.

Гэхдээ “Prada” брэндийн хуучин үслэг эдлэлүүдийг худалдаанаас татахгүй бөгөөд өмнөх коллекцуудаас худалдан авч болох аж.  



Эх сурвалж: Монцамэ агентлаг