Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын төсгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Болдбаатар "Нийслэлийн хэмжээнд 2018 оны эхний 11-н сарын байдлаар 98340 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 46966 нь буюу 47.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна. Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд автомашины өвлийн дугуй алдагдах гэмт хэрэг нэлээд олон удаа гарсан. Элгээр гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр нийслэл Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд хамтран ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоож байна. 

19-24 насны Сонгинохайрхан дүүргийн 4 иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн. Тэд приус 30 маркын машины өвлийн 4 дугуйг хулгайлсан байна. Нийт 25 удаагийн үйлдлээр 100 ширхэг дугуй хулгайлж, фэйсбүүкээр зарж борлуулсан нь тогтоогдсон. 

Мөн иргэн Т гэгч нь 2017 оноос хойш иргэдийн 9911, 9910, 8811, 8810-тай дугааруудаар фэйсбүүк хаяг руу нь нэвтэрч ороод таньдаг хүнээс чатаар мөнгө зээлж, нийт 60 гаруй удаагийн үйлдлээр мөнгө залилж авсан нь тогтоогдсон. Тус хэргийг шалгах явцад дээрх этгээд нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж, өнгөрсөн 11 дүгээр сараас хойшхи хугацаанд 25 удаагийн үйлдлээр иргэдэд 12 сая төгрөгийн хорщхирол учруулсан байна. Тус хэргийг шалгаж байна.

Мөн сүүлийн үед дээрэмдэх төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Шинэ жилийн баяр болж буйтай холбоотойгоор шөнө оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг санаатайгаар өдөөн хоргойж, хэрүүл үүсгэн нэг нь зодолдож буй дүр үзүүлж байхад 2 дахь этгээд нь очиж гар утас, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь авч зугтаах гэмт хэрэг олширч байна. Ийм төрлийн 40 гэмт хэргийг шалгаж байна. Иймд иргэдэд дээрх төрлийн гэмт хэргээс сэргийлэхийг анхааруулж байна" хэмээлээ.