УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр М.Энхболдыг хамгаалж хууль хяналтын байгууллагууд зарим УИХ-ын гишүүнийг баривчилсан, дарамталсан гэх мэдээллийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр АТГ, ЦЕГ болон прокурорын байгууллагад албан бичгээр хүсэлт хүргүүлсэн билээ. Тус хүсэлтийн хариуг өнөөдөр Прокурорын байгууллагаас ирүүлжээ.

Тус хариу албан бичигт:

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өчигдөр хийсэн мэдэгдэл огт үндэслэлгүй ташаа мэдэгдэл байх бөгөөд уг хэрэгт Улс төрийн зорилгоор УИХ-ын гишүүдийн бөөнөөр нь дуудаж "Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна" гэж дарамталсан, гэр бүлийн гишүүдийг нь баривчилсан, цагдан хорьсон, албадлагын бусад арга хэмжээ авсан асуудал байхгүй болно" гэжээ.

Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад ирүүлсэн хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


УИХ-ын дарга М.Энхболдоос өчигдөр хууль, хяналтын байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.