Америкийн реппер, дуу зохиогч Кендрик Ламар 2017 онд гаргасан DAMN цомгоороо Пулитцерийн шагнал хүртлээ. Тэрээр ийнхүү сонгодог болон жазз төрлөөр уран бүтээл туурвидаггүй анхны Пулитцерийн шагналтан болсон байна. 

DAMN цомог нь Кендрик Ламарын дөрөв дэх студийн цомог бөгөөд АНУ, Канадын жагсаалтад нэгдүгээрт орж, олон нийтээс үнэмлэхүй сайн үнэлгээ авсан юм. Цомогтой зэрэгцээ гаргасан Humble, Loyalty, Love зэрэг дуунууд нь мөн л амжилттай байсан төдийгүй Humble дуу нь АНУ-ын Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлжээ.