Шинэ зэвсгийн системийг бүтээхэд ОХУ-тай гадаадын улс орнууд огт ярилцахыг хүсээгүй. “Харин одоо сонс” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийлээ. “Эдийн засаг, санхүү, батлан хамгаалах, армид тулгарч буй асуудлууд байгаа хэдий ч ОХУ одоог хүртэл том цөмийн гүрэн хэвээр байсаар байгаа. Бидэнтэй хэн ч ярилцахыг хүсээгүй гэдгийг санаарай. Биднийг хэн ч сонсоогүй. Харин одоо сонс”, - гэж тэрээр уриалжээ.

Мэдэгдэлийн үеэр “Сармат” пуужингийн цогцолборын туршилтын зургуудыг харуулжээ. “ОХУ-ын “Сармат” пуужингийн цогцолборт ямар ч пуужингийн эсрэг систем садаа болж чадахгүй” гэдгийг Путин тэмдэглэжээ. Мөн мэдэгдэлийн үеэр шинэ “Кинжал” системийн туршилтын дүрсүүдийг үзүүлсэн байна. “Эдгээр төхөөрөмжүүд нь усан доорх онгоц, сүүлийн үеийн торпед, усан доорх хурдны онгоцнуудын хурдын нийлүүлсэнээс илүү хурдтай. Энэ бол зүгээр л гайхамшиг” гэж тэрээр нэмж хэлжээ.