ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурав.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, АНУ-ын тал гэрээг зөрчсөнтэй холбогдуулан зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай гэх үндэслэлээр баримт бичигт гарын үсэг зуржээ.  

Зарлиг гарын үсэг зурсан өдөр буюу гуравдугаар 4-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн гэрээнд оролцогч орнуудад мэдэгдэл хүргүүлэхийг ОХУ-ын Гадаад хэргийн яаманд үүрэг болгожээ.

АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ хоёрдугаар сарын 2-ноос эхлэн зогсооно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн сарын 1-нд мэдэгдсэн билээ. ОХУ гэрээг зөрчсөн учир ийм шийдвэр гаргалаа гэж тэрбээр тайлбарласан юм. Вашингтоны шийдвэрийн хариуд ОХУ адилхан арга хэмжээ авна гэдгийг Путин мөн өдөр мэдэгдсэн. Тэрбээр мөн гэрээний асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийх санал тавихгүй байхыг үүрэг болгосон билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS