"Deadpool" киноны од Райн Рейнольдс эхнэр Блэйк Лайвлигийн хамт 1 сая ам.долларыг сайн санааны үйлсэд хандивлалаа.

Тэрбээр коронавирусийн цар тахалд нэрвэгдээд буй америкийн настайчууд, ядуу гэр бүлүүдэд туслах зорилгоор энэхүү хандивыг өргөсөн байна.

Холливудын хосын энэхүү тусламжийг АНУ болон Канадын ядууст хоол түгээдэг Feeding America мөн Food Banks Canada байгууллагуудаар дамжуулна гэжээ. 

Райн өөрийн Инстаграм хуудсандаа "Бид бүгдээрээ санал нэгдэнэ гэж би бодож байна. COVID-19 бол хэцүү өвчин, ахмад настай хүмүүс, бага орлоготой гэр бүлүүд хамгийн их өртөж байна" гэжээ.