Сиатл Сихокс баг шинэ тоглогч Рашад Пэнниг бэртэлд алджээ. Тэрээр Даваа гарагт хийсэн бэлтгэлийн үеэр хуруугаа хугалсан байна. Сихокс багийн 2018 оны эхний тойргийн сонголт Рашад Пэнни Лхагва гарагт Филадельфи хотын эмнэлэгт хуруундаа мэс засал хийлгэхээр болсон байна.

3-4 долоо хоногийн дараа талбайдаа эргэн ирэх бөгөөд шинэ улирлыг сэлгээний суудлаас эхлүүлэхээр болж байна. Шинжээчид Сихокс баг Рашад Пэнниг 27 дах сонголтоор сонгосонд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Тиймээс хүмүүсийн бурууг батлахын тулд сайн тоглох хэрэгтэй болоод байгаа юм.


Эх сурвалж: SPS