МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр болжээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нь хотын даргад нэр дэвшиж буй учир НИТХ-ын даргаасаа чөлөөлөгдөх юм.

Хотын дарга болон НИТХ-ын даргыг томилох НИТХ-ын хуралдаан маргааш болох товтой.