ТОКИО. /NHK/. Өнөөдөр Японы эзэн хаан Нарүхито хаан сэнтийд заларч, тус улсад “Рэйва” хэмээх шинэ эрин эхэлж байна. Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээгээ залгамжлуулж буй тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй юм.  


Японы 126 дугаар эзэн хаан Нарүхитог хаан ширээнд залах ёслол лхагва гарагт Эзэн хааны ордонд болно.


Эзэн хаан уг арга хэмжээний дараа Ерөнхий сайд Шинзо Абэ, парламентын танхимын дарга нар, Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон орон нутгийн засаг захиргааны удирдлагуудтай уулзах ажээ. Рэйвагийн эриний эхний өдрийг тохиолдуулан улс орон даяар олон янзын арга хэмжээ зохион байгуулж байгаа ажээ.

Баруун өмнөд нутгийн Дазайфү хотын 1500 гаруй оршин суугч цуглаж, “Рэйва” хэмээх ханзыг дүрслэн зогсжээ. Тэд 30 метр хэмжээтэй ханзыг бүтээхэд нэг цаг гаруйн хугацаа зарцуулсан байна. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг