Реппер Канье Вест гэр бүлийн хамт Уганда улсад айчилж буй. Тэрбээр тус улсын ерөнхийлөгч Йовери Мусевенитай уулзахдаа 7 хүүхэдтэй болохыг хүсдэг тухайгаа хэлжээ. 

Түүний эхнэр Ким энэ ням гарагт 38 нас хүрэх бөгөөд тэрбээр энэхүү яриаг гайхан хүлээн авчээ. Хосууд хэдийн гурван хүүхэдтэй ч репперийн хувьд өөр бодолтой болохыг тус уулзалтын үеэр олж мэдсэн хэрэг. Тэд бага хүү Чикагог тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн бөгөөд өндгөн эсээ хадгалах аргаар дахин хүүхэдтэй болж магадгүй гэж талаар яриа гарч байсан юм.

Канье Пүрэв гаригт ерөнхийлөгч Доналд Трамптай уулзан шоронгийн шинэчлэлийн талаар хачин яриа өрнүүлсэн нь баргийн зүйлд цочирдоод байдаггүй ерөнхийлөгчийг хэлэх үггүй болгожээ.